Pages

Thursday, April 5, 2012

Happy hour: Өөртэйгөө болзъё

Бүсгүй минь өөрийгөө болзоонд урь
Бүдэг гэрэлд гоо сайхнаа бишир...

Хаврын урь ороод, хаа сайгүй хосууд болзоод хотын гудамж удаан, бас намуухнаар “амьсгалж” байна. Болзоонд урих цагаан морьтой ханхүү хаа нэгтэйгээс гараад ирнэ гэж хүлээж суулгүйгээр өөртэйгөө болзож, өдрийг сайхан өнгөрүүлж жаргалтай дурсамжаа “зузаатгаарай”. Өөртөө дутагдаад байгаа аз жаргалыг, өөрөөрөө л нөхчих. Хэн нэгнийг бүү хүлээ. Чамд юу дутагдаж байгааг, чиний сэтгэлд юу болж байгааг, чамайг ямар хөөрхөн гэдгийг хамгийн сайн мэдэх хүн бол ЧИ.

Бэлтгэл:
- Маргааш болзоотой гээд урд орой нь толиныхоо өмнө эргэлдэж байсан үеэ санаж байна уу? Харин өнөөдөр өөртөө зориулж болзооныхоо хувцасыг сонгоорой. Чамайг хамгийн сайхан харагдуулдаг, өмсөхөд эвтэйхэн цамц аль эсвэл даашинзаа бэлдэж тавиарай.

- Болзоог киногүйгээр төсөөлөх аргагүй. Тиймээс урд өдөр нь утасдаад хүссэн суудлаа, завтай цагаа тааруулаад захиалчихвал амар байх болно. Захиалга хамгийн түргэн шуурхай хүлээж авдаг Өргөө кино театрын 70117711 дугаарт залгаарай. Үйлчилгээний ажилтан танаас хэдэн тасалбар захиалах уу? Гэж асуухад “ганцхан ширхэг, би өөртэйгөө болзож байгаа” юм гээд хөгжилтэйгээр хариулаарай. Заавал хэлэх ёстой шүү. Хүсвэл чангаар инээд алдаж ч болно.
Танд санал болгох кино: Хэд хэдэн шинэ кино гарч байгаа ч өнөөдөр болзооны өдөр. Тиймээс байлдаан, тулаантай кино яав ч тохирохгүй. Харин үүний оронд “Худалч залуу” инээдмийн киног санал болгож байна.
Нэгдүгээр алхам: Өнөөдөр болзоотой гэдгээ мартаагүй биз? Ажлаа эртхэн дуусгаад болзоондоо гараарай.
Хоёрдугаар алхам: Цэцгийн дэлгүүр орж өөртөө таалагдсан цэцэг худалдаж ав.
Гуравдугаар алхам: Мэргэжлийн фото студид зургаа авахуул. Өөрийгөө хичнээн үзсэглэнтэй гэдгийг та энэ л өдөр мэдрэх болно. Дурсамжтай болзоог тань сануулах он сар өдрөө бичүүлэхээ мартаваа.
Дөрөвдүгээр алхам: Кино эхэллээ хонгор минь! Тухлан суугаад таатайхан үзээрэй.
Тавдугаар алхам: Тансаг ресторанд жинхэнэ лэди маягаар оройн зоог бариарай. Мэдээж лааны гэрэл, хундага улаан дарс байх хэрэгтэй. Өөдөөс тань ширтэн суух хүн байхгүй учир зөвхөн амтат хоол, улаан дарсандаа анхаарлаа хандуулан амт бүхнийг нь мэдрээрэй. Аль болох намуухан хөгжимтэй газар байвал сайн.
Зургаадугаар алхам: Өдөр хуйсагнаж салхитай байсан хэрнээ хаврын орой тогтуун сайхан болчихдог. Харих замдаа дуртай дуугаа сонсоод их хотын гудамжаар сэтгэл өөдрөг алхаарай. Өөрийнхөө боломжоор төсөв гаргаж, түүндээ тохируулан болзоогоо төлөвлөөрэй. Болзоонд тань амжилт хүсье бүсгүй минь!

No comments: