Pages

Thursday, April 5, 2012

Энгийн хар бошинзоо брэндийнх шиг болгоцгооё

Кристен Стюарт, Лейтон Мийстэр, Мила Кунис нарын хайртай брэнд болох Balmain-ы юбка шиг болгомоор байна уу? Тун хямд өртгөөр энгийн хар бошинзоо үнэтэй харагдуулж болно. Оолн төрлийн гялалздаг тууз бүхий бошинз нь шүүгээний чинь хүндэт хувцаснуудын нэг болох нь лавтай. Учир нь энэ юмка ямар ч жирийн цамцыг амилуулах болно.


1. Хэрэг болох зүйлс: 1.хар юбка 2.Туслах материалын дэлгүүрүүдээр зарагддаг янз бүрийн туузнууд, эмжээрүүд хүссэн өнгөөрөө
3. Утас
4. Зүү
5.Хайч 

2. Туслах материалын дэлгүүрүүдээр зарагддаг янз бүрийн туузнууд, эмжээрүүдээс хүссэн өнгөө сонгоод, өнгө хоооронд нь уусган ашиглаж болно.

3. Үүнийг хийхэд маш амархан: 1.Эмжээрүүдээ юбканыхаа тойргийн хэжээгээр хайчилан бэлэн болгоно. Хэрвээ эмжээрийн маань үзүүр нь хөвөх хандлагатай байвал үзүүрүүдийг нь бага зэрэг түлж өгнө. Гэхдээ даавуун төрлийн материалыг түлж болохгүй гэдгийг санах нь зүйтэй.

4. 2. Бэлэн болсон эмжээрийг нэг нэгээр нь юбканыхаа дээд хэсгээс эхлэн оёж тогтооно. 2 үзүүрийг нь дотогш нь нугалан юбканыхаа хажуу юм уу ард талд нь оёдолыг нь дагуулан оёвол цэвэрхэн болно.

5. Мила Кунис 2011 оны MTV Movie Awards дээр Balmain-ы бошинзтой зогсож байгаа нь.

No comments: