Pages

Thursday, April 5, 2012

Бүсгүй таньд /Р.Чойном/

Бүсгүй та намайг

Бүтэлгүй эр гэж бүү бод
 Буурал болсон надад
Буруу санасны хэрэггүй.
Би, муу там хийхгүй
Битгий та цэрвээд бай!

Заяа нь би таныг
Заамдаж аваад зодчихгүй.
Наашаа ойртлоо гээд
Гоё хувцсыг чинь урчихгүй,
Налаад суулаа гээд
Гоолиг биеийг чинь идчихгүй
Нэгэн биед чинь ч гэсэн
Нэр төрд чинь ч гэсэн
Ямар ч гэм хийхгү
йЯалаа гэж дээ, энэ чинь!

Гэхдээ би, амьдралаас
Гээгдэж үлдсэн хүн биш
Хүний ёсыг ёслохгүй
Хүйтэн сэтгэлтэн биш
.Хувьсгалт засгаас ч нуухгүй
Хувийн цэнгэлийн хөнжлийг
Хучлага олдохгүй бол, тантай
Хувааж нөмрөхөд бэлэн!
Тоостод төрсөн хүний үр
Тойрохгүй дайрдаг жамтай
Тансаг тэр цэнгэлийгТантай хуваахад бэлэн
Таалан хүртэх хорвоогийн хишгийг
Та хүлээж авах ёстой
Би ч өгөх ёстой
Битгий та гайх
Эх болсон байгалиас
Эр, эм хүйстэнд өгсөн
Yүрэг энэ байна
Yгүй гэх газаргүй
Эмэгтэй таныг харин
Дуртай ч гэсэн дургүй юм шиг бай! гэж
Эр хүн намайг
Дуугүй ч гэсэн дуугарч хэв эй гэж
Бурхан багшаас
Буулгасан зарлиг
Заавал биелүүлэ
хЗахирамж бий
Нарийн учир ийм хойно
Намайг битгий зэмлэ
Нас биеийнхээ бийд
Наашаа ойртож суу.
Та бид хоёрын хийх
Тааламжит энэ ажил
Хэнд ч хэрэггүй сэн бол
Хэрхэн би дурлах вэ
Эрэгтэй эмэгтэй хоёрын
Эд мөрийн баримт
Амьд гэрч нь болсон
Анхны нь хүүхэд гармагц
Засаг төр биднийг
Зад шийтгэх ёстой
Yзэл сурталд таарахгүй гэж
Yлдэн хеех ёстой
Харин тэгтэл, шийтгэдэггүй
Халамжилж тосож авдаг
Олон хүүхэд гаргах тусам
Одонгоор хүртэл шагнадаг.
Насаараа шүлэг бичээд бид
Найрагчийн одон аваагүй байхад
Алдарт эхийн одонтой
Авгай хүүхнүүд тоймгүй

Учир иймээс энэ
Уран шүлгээс ч илүү
Улсад хэрэгтэй ажил юм
Уучлаарай, та

Эцсийн эцэст
Эрхэм танд зориулж

Надаас өмнө хэлсэн
Нацагдоржийн гэрээс бий!
Чандалж захисан гэрээсийг чинь
Чадалтай дээрээ биелүүлье!









No comments: