Pages

Friday, April 6, 2012

Аз жаргалтай амьдралд хүрэх 10 арга


Хүн болгонд аз жаргалтай амьдрах эрх бий...    
     Миний бодлоор амьдралын гол утга учир нь аз жаргал юм. Бид юуны төлөө ажиллаад, юуны төлөө амьдраад байгаагаа тодорхойлж байнга анализ хийж байх хэрэгтэй. Эцсийн дүн зүгээр л хүссэнээ аваад аз жаргалтай амьдрах. Энэ бүхэн маш энгийн зүйл боловч зарим хүмүүс гол зүйлээ орхигдуулаад ондоо зүйлрүү шунаад байгаа юм шиг санагддаг.   Хамгийн энгийн зүйл хамгийн агуу зүйл байдаг гэдэг сайхан үг байдагдаа.  За тэгээд миний бодлоор аз жаргалтай амьдрахад нөлөөлөх хүчин зүйлүүд нь:



1. 8-10 кг хасах
2. Азгүй амьтан л биш бол санаандаа тохирох найз залуутай болох / сайхан харьц/
3. Дахиад хэдэн кг хасах  / чамд fancy dress өмсөх эрх байгаа шүүдээ... Ямар ч бүсгүй гуалиг     биен дээр ганган палажтай дур булаам харагддаг.. :) /
4. Тухтай газар өөрийнхөөрөө амьдар хамтран амьдрагч хэрэггүй
5. Жингээ хас... Одоог хүртэл хассан жин чинь хангалттай санагдаж байвал биеээ чангал
6. Хамгийн гол нь таны хэрэгцээг, сэтгэл ханамжыг бүрэн хангах дайтай ажил...  хувиараа ямар нэг зүйл эхлэх гэж яарах хэрэггүй чамд туршлага хэрэгтэй... бэлэн боллсон үед чинь аяндаа яах ёстой чинь бодогдоод л ирнэ....
7.  Өөрийгөө хөгжүүл бүх талаар нь ...
          -  Завтай үедээ өөртөө хийхэд амархан ганган палаж оё, эсвэл хуучин зүйлсээ чимэглэсэн ч болно... Зөндөө их кайф.. :)
         -   Өөртөө зав гаргаад зураг зур... таныг бүх талаар нь тайвшруулна.. Нууц авьяасаа нээх ч юм билүү... :)
       -  Хайртай хүмүүстээ зориулж шүлэг бич... Эхний хэдэн мөр жаахан хэцүү байдагийн гэхдээ цаашлах тусам урсаад л байх болно / өмнө нь шүлэг оролдож байгаагүй тохиолдолд/... Дахиад л бөөн тайвширал
           - Өглөө эрт бос... Эрт босвол нэгийг дуулна гэдэг шүү дээ...  Бас дасгал хий... Хэдхэн хөдөлгөөн байсан ч болно... Чамд хөдөлгөөн хэрэгтэй... Бүр болж өгвөл гөдөө дулаахан байхад ажилруугаа алхах ч гоё шүү...  Дуртай цоглог дуугаа сонс... тэр өдрийн чинь бүх эрч хүчийг сэлбээд өгнө...
/ Би өглөө босохдоо  өөртөө ингэж хэлдэг хэнээс ч билээ сонсож байсын... Бурхан өглөө болгон бэлэг өгөх хүнээ тоолдог тэр үед унтаж байсан хүн тооллогонд орж чаддаггүй... Ингээд л бодонгуут год гээд л босно шүү дээ... Бурханы бэлгэнд дургүй хүн байхуу.....ккк... Үнэний ортой шүү... Нэг гэгээрсэн хүнээс л сонссон байх../
            -  Хоол торт гээд хиймээр санагдсан болгоноо хий... Туков ашиглаж хоол хийх үнээр НАЙС...ккк
8.  ЧАМАЙГ юу хамгийн их аз жаргалтай болгож байна жагсааж бич... Тэр зүйлсээ аль болох их хийж байгаарай..
9.   Найзуудтайгаа уулз.. тэднийхээ үзэл бодлыг сонс... Сайн найз гэдэг миний бодлоор хамгийн сайн сонсогч байх байхаа...
/ Миний хувьд Бя, Хо гээд - л найзтай, тэдэнтэй байхаар бас НАЙС шүү ... Бя-тай уулзхаар ихэнхдээ сонсогч хйинэ .. манай хүн яриад л яриад л... гэхдээ ярьж байхдаа цариагаа зөндөө олон янз болгоноо нээх эгдүүтэй... би бараг дагаад олон янз болчжаам чинь..ккк... бид 2 бараг 15, 16 жил найзалсан....  Аан манай Хонгороо чинь нялх юм байгаан боломжтой үедээ эрхлүүлээд л мэдэх чадахаа хэлж өгөөд л би бас нилээн яринаа... Бид 2 бараг 3 жил найзалж байна... тэгсэн ч гэсэн МАШ сайн найзууд...бие биендээ элдэв юм бодку амаршд /
10. Буян хий... боломжоороо аль чадхаараа л буян хий... хамгийн гол нь бүх мөнгөөрөө орон гэргүй өвчтэй хүмүүсд тусал гэж байгаан бишээ.. Зүгээр л хэн нэгэнд баяр хөөр бэлэглэ... Миний хүү ёстой их баярлалаа, эсвэл урмын үг сонсохоор жижкэн зүйл хийсэн ч болно шүү дээ..

 ХҮНД БИТГИЙ МУУ САНА...   МУУ САНАА ЯВАН ХАТНА  
/ байнга санаж байвал тун ч зүгээрдээ /
 
ХАМГИЙН ЧУХАЛ НЬ ӨӨРТ БАЙГАА ЗҮЙЛДЭЭ БУС 
ХИЙЖ БАЙГАА, АВАХЫГ ХҮСЭЖ БАЙГАА  ЗҮЙЛДЭЭ АНХААРЛАА ХАНДУУЛ... 


ӨӨРИЙГӨӨ ХАЙРЛА... ХАЙР ХАЛАМЖАА МЭДРҮҮЛ... ӨӨРТӨӨ ЗАВ ГАРГА...   

1 comment:

Anonymous said...

Nice ...Love it