Pages

Saturday, April 14, 2012

Андрей Ермолов – Баяжих дамжаа

“Энэ бол баяжих дамжаа, энэ номыг уншаад та баяжих дамжааг төгсчихлөө л гэсэн үг. Тэгээд л баяжина. Итгэхгүй бол уншаад үз” гэж эхэлдэг. Ном бүр амьдралд зам заадаг ном бүр л зөв сайхан амьдралыг сургадаг. Гэхдээ хүн бүр уншсан ном бүрийнхээ агуулгаар өөрчлөгддөг үү гэвэл үгүй.


Унших, ойлгох, ухаарах, хэрэгжүүлэх гэдэг цөм өөр ойлголт гэдгийг бүсгүй та мэдрээ байлгүй. Тэгвэл энэ номонд эдгээрээс хамгийн чухал үйл ажиллагааг заан сургасан буй. Орос зохиолчийн сонирхолтой бичлэгийн хэлбэр, анхаарал татам бодит жишээнүүд энд буй. Ингээд өөр нэгэн номын ертөнцөд тавтай морил.
Бүлэг 1. Зориг, сэтгэл, бас бусдын тухай
Тэмцэхээс татгалзсны үнэ – ялагдал.
Амттайхан атлаа үргүй мөрөөдөлд үе үе автавч, зөөлөн диван дээр хажуулдаад л.... өөрийн золгүйг гайхан, бүхий л амьдралаа өнгөрөөж болно. Хөхрөл булдруунаас нуугдаж хулчийж, урсгал сөрж гарсан нэгнийг өөрийн ТАВЛАГ БҮС-ээс атаархан ширтэж болно. Үр дүн нь ердөө л ялагдал.

Дараа 7 хоногоос, маргаашнаас гэж хэд ч төлөвлөж болно. Амьдралд тохиолдох бүхий л алдаа бүтэлгүйтлийг тойрж гарч, түүнээс зугатаж болно. Хөдөлж эхлэх зөв цаг мөчийг хичнээн өдөр сар жилээр хүлээж ч болно. Үр дүн нь ялагдал.
Мянган бээрийн аялал нэг алхамаас эхлэнэ гэдэг юм. Алхам л чухал гэдгийг ойлгох хэрэгтэй. Алхахгүй бол энэ ялагдал. Харин алхахад түлхэх зүйл чинь ердөө л зориг юм шүү. Дотоод сэтгэлээс чиь хааяахан гарах намуухан дуу хоолойг битгий алд. Эргэлзээ айдсын манангаар бүү хуч. Энэ хорвоод үйл хөдлөл хамгийн чухал. Чи юуг ч ярьж, юуг ч бодож болно. Гэвч зөвхөн үйл хөдлөл таныг ялагч болгоно. Бүү март. Алхахыг хүсэх, алхахыг оролдох биш алхах чинь л таныг ялагч болгоно.
Бүлэг 2. Их замын эхэнд, тухлаг бүс
Урагш ахина гэдэг сэтгэлийн амар тайван байдлаа алдана гэсэн үг, нэг байрандаа шигдэнэ гэдэг өөрийгөө бүхлээр нь алдана гэсэн үг. Өөрийгөө бүхлээр нь олж авахын тулд бид урагш ахих ёстой. Амьтны эрх ашгийг хамгаалдаггүй үед гайхал эрдэмтэд туршлага хийжээ. Цасан дор тухтай унтаж байсан мэлхийг авчран, бүлээн усанд дүрэв. Мэлхий аягүйцэж, үсрэн зугтав гэнэ. Тэгэхлээр нь хүйтэн усанд хийв. Мэлхий ч унтаад өгч, эрдэмтэд усыг халаав. Үсрэн зугатахыг нь хүлээгээд л байж. Мэлхий улам ч таатай нойрсоод л байв. Унтсаар байгаад чанагдаж орхисон гэдэг. Та энэ мэлхий шиг болмоор байна уу, хүйтэн усанд байгаа гэж бодоод халж байгааг нь анзааралгүй унтаад байгаа юм биш биз. Аймшигт мэлхийн түүхийг дурдсны учир нь олон хүмүүс өрдсөн галын дээр усанд зүйрмэглэн сууж байдаг юм. Та ч гэсэн өөрийгөө мэдэхгүй байх вий. Тэгвэл тухлаг бүсээсээ бушуухан гар. Баян болсон баяжсан хүмүүс тухлаг бүсээ орхиж чадсан хүмүүс байдаг юм.

Тэд хэзээ ч хангалуун биш ч цалин байна, төгс биш ч ямар ч байсан нөхөр/эхнэр байна, үнэтэй биш хөл дүүжлэх унаа байна гэж тухлаг бүсрүү шигддэггүй. Яг үнэндээ өөртөө байгаа зүйлээ хичээл зүтгэлээрээ л олж авсан байгаа. Тэгвэл ахиад хичээвэл бас түүнээс ихийг олох л болно. Харин тухлаг бүсээ орхих хэрэгтэй.
Бүлэг 3. Оролдлого тамлагдлаас дор
Их хэргийг бүтээхийн тулд эргэлзээ зориг эрчийг чинь мохоохоос өмнө амжиж хөдлөх хэрэгтэй. Одоо байгаа байдал чинь таалагдахгүй байна уу? Сэтгэл хангалуун биш байна гэж бодож байвал буруутан нь чи өөрөө. Үүниг зөвтгөх түгээмэл үг “Би оролдож л байна.” Ийм үг хэлж байгаа бол юу ч хийхгүй байгаадаа итгэ. Энэ бол амьсгалах, амьсгалахыг оролдохтой л ижил. Амьсгалыг оролдсоор байгаа бол үхэх нь мэдээж.

Бар олзруугаа үсрэхдээ тэр нь бодон аль эсвэл туулай ч бай хамаагүй бүх хүчээ дайчилдаг. Бүх хүчээ дайчлах зоригийн үйлдэл 3 үе шаттай.
1. Бэлтгэл. Харин удаан байж болохгүй, зорилгоо харж тодорхой болго. Мөрөөдөл гэдэг бол байнгын тэмүүлэл, бодрол, ухамсрыг татсан тийм зүйл. Мөрөөдөл шиг мөрөөдөл өөрөө үйлдэл юм. Мөрөөдөл таныг зорилготой болгоно. Зорилго гэдэг нь мөрөөдлийн замбараагүй имиджийг арилган цэгцэлж, томьёолон шилжүүлсэн, мөрөөдлийг шахаж гаргсан шүүс нь юм. Горьдлого бол цаг үрэлт. Хүсэл ч гэсэн яг адил. Хүсээд хүсээд хөдлөхгүй бол дэмий л зүйл.
2. Харайхын өмнөх төвлөрөлт. Энэ үе шат ч бас удаан байж болохгүй. Удах тусам эсрэг нөлөөлөл ирдэг. Бэлэн болсон, төлөвлөсөн зүйлдээ итгэж, эргэлзээ айдсын үлдэгдлийг үлдэн хөөнгүүт дараагийн үе шатанд шилжих ёстой.
3. Үсрэлт. Энэ бол үйлдэл байх ёстой. Яг л сум нумнаас сүнхийн салдаг шиг. Сум дундаа зогсох ёсгүй. Сум замынхаа дунд: “Би зөв нисж байгаа боловуу, зөв байруу явж байгаа боловуу” гэж эргэлзэж зогсдоггүйтэй л адил. Зодолдож байгаа хүн сая яачихав? хэн цохиулчихав гээд сатаад хараад байвал хөх булдруу болохтой л адил. Хийхийн төлөө хийж хөдлөхын төлөө хөдөл. Оролдох бодож хүсэх хэрэггүй.
Бүлэг 4. Мөрөөдлийнхөө хойноос. Мөрөөдөл бол бүхний эхлэл, бүх гарааны альфа омега, гэвч зөвхөн мөрөөдөөд болохгүй. Манайд вагон вагоноор л мөрөөдөгч байна, харин тэрбумтан алга. Мөрөөдлийг хэрэгжүүлж өгдөг эрмэлзэл, оргилсон тэмүүлэл ШААРДЛАГАТАЙ. Мөрөөдлийнхөө хойноос хөөж, мөшгиж, алдахгүй явах нь хүнийг хүн болгоно гээд эхэлсэн сэдвээр номын тоймоо өндөрлөе.
Мөнгө санхүү эмэгтэй хүнд бие даасан хүчирхэг байдлыг хайрладагт итгэ. Ном энгийн байдлаараа бүсгүй хүнд намба төрхийг өгч, гүн агуулгаараа амьдралын замыг заадаг. Энэхүү номонд гарах зөвөлгөөг зөвхөн санхүүгийн талбарт ч бус амьдралын бүхий л асуудлуудад “хувирган” ашиглаж чадах аваас хүссэндээ хүрэх зам улам дөт болох биз. Бүсгүй чамд амжилт хүсье.

No comments: